send link to app

Gegee


4.4 ( 5024 ratings )
医疗 健康健美
开发 Gegee LLC
自由

Та өөрийн оюун санаа болон бие сэтгэлд анхаарал тавьж, түүнийг өдөр тутмынхаа зуршил болгохыг хүсвэл гэгээ апп танд зориулагдсан юм.

Гэгээ апп нь Монголын хамгийн анхны сэтгэлзүй суурьтай бясалгалын апп юм. Та хаанаас ч хэзээ ч өөрийн гар дээрээс сэтгэлзүйн эрүүл мэндэд зориулсан хичээлээ хүлээн авах боломжтой.

Өѳрийн сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарал тавьж түүнийгээ ѳдѳр тутмын хэв маяг болгохыг хүсвэл гэгээ апп-тай хамт байгаарай.

Манай хичээлүүд нь сэтгэлзүй болон бясалгалын гүн ухаанд суурилсан бөгөөд хичээл бүр танд энгийн бас ойлгомжтой байдлаар оюун санаагаа тогтворжуулах, бие сэтгэлээ тайвшруулах болон харилцаагаа сайжруулах мэдлэг болон чадваруудыг өгөх зорилготой юм. Та өөрийн сонирхсон 7-30 хоногийн хичээлүүдээс сонгон сэтгэлзүйн аялалд гарч, өдөр бүр шинэ дасгалуудыг хийн өөрийгөө хөгжүүлээрэй.

Бясалгалын ач тус:

-Өөрт тохиолдсон стрессийг зөв замаар даван туулах
-Сэтгэл хөдлөлөө удирдах
-Анхаарал төвлөрөл сайжрах
-Илүү эерэг хандлагаар амьдралд хандаж сурах
-Өөртөө итгэлтэй байхад туслана
-Бусадтай зөв харилцаж сурна
-Нойргүйдэлийг арилгана



Манай сошл хуудсууд:

https://www.facebook.com/GegeeApp/
https://www.instagram.com/gegee.app/

website: https://gegee.app/
email: [email protected]